Visa · Immigration · Est. 2021

Таны Япон хөтөч.
Аяллын визнээс байнгын оршин суух эрх хүртэл.

Монгол болон дэлхий даяар амьдарч буй монголчууддаа бусад улс руу явах аялалын визний туслалцаа үйлчилгээ, Японд амьдарч буй хүмүүст оршин суух визний үйлчилгээ, Япон болон Америк улсад хэлний бэлтгэлд суралцаж амьдрах туслалцаа үйлчилгээг бид үзүүлж байна.

2021 оноос хойш · Япон, Америкаас онлайнаар

Digital Guide · Худалдаж авах

Япон улсын байнгын оршин суух эрхээ өөрөө мэдүүлэх гарын авлага

Байнгын оршин суугчийн визний ерөнхий мэдээлэл, аль арга зам танд тохирохыг доорх үнэгүй гарын авлагаас мэдэж аваарай.

Японы байнгын оршин суугчийн визний талаар ерөнхий ойлголт, арга замуудын тайлбар.

Үнэгүй татах

Та өөрөө байнгын оршин суугчийн визээ мэдүүлж чадна.

Доорх гарын авлага танд тусална. Өөрт тохирох гарын авлагаа худалдаж аваарай.

Японы байнгын оршин суугчийн (永住者) картын жишээ
Template 1

Энгийн 10 жилийн арга зам

Японд 10 жил амьдарсан ажлын визтэй хүнд

  • PDF гарын авлага · 25 хуудас
  • Эрх хүсэх өргөдлийн 2 жишээ + загвар
  • Бичиг баримтын checklist + гадаад хоног (Excel)
  • Батлан даагчийн бичгийн заавар
400,000₮ / 20,000円250,000₮ / 12,000円
Template 2

Гэр бүлийн арга зам

Япон иргэн, байнгын оршин суугчтай гэрлэсэн хүнд

  • PDF гарын авлага · 22 хуудас
  • Эрх хүсэх өргөдлийн жишээ + загвар
  • Бичиг баримтын checklist + гадаад хоног (Excel)
  • Батлан даагчийн бичгийн заавар
400,000₮ / 20,000円250,000₮ / 12,000円
Template 3

HSP оноогоор мэдүүлэх

Өндөр ур чадвар / оноогоор мэдүүлэх хүнд

  • PDF гарын авлага · 19 хуудас
  • Ангилал тус бүрийн онооны тооцоолуур (Excel)
  • Бичиг баримтын checklist + гадаад хоног (Excel)
  • Эрх хүсэх өргөдөл + батлан даагчийн заавар
400,000₮ / 20,000円250,000₮ / 12,000円

About Us

Бидний тухай

Future Japan — Япон хөтөч төв нь Японд амьдардаг хоёр найзын санаачилгаар үүсч, 2021 оноос хойш дэлхийн хаана ч буй монголчуудад аяллын визний үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоогоор аяллын визнээс гадна Японд оршин суугчдад байнгын оршин суух эрхийн үйлчилгээ, Япон болон АНУ-д хэлний бэлтгэлд сурах гүүр нь болон ажиллаж байна. Үүсгэн байгуулагчид маань өөрсдөө байнгын оршин суугчийн визийг мэдүүлж, амжилттай авсан бодит туршлагатай ба одоо Япон улсаас АНУ-д оршин сууж байна.

Энхбаяр Э. (Eggyh), Future Japan-ийн үүсгэн байгуулагч

Энхбаяр Э. (Eggyh)

Үүсгэн байгуулагч

Монголд Орхон их сургуулийн япон хэлний анги, Удирдлагын академид MBA хамгаалсны дараа Японд анх компанийн ажилтны визээр ирсэн. Токио хот дахь япон хэлний сургуульд 4 жил ажиллаж, олон монгол оюутныг Японд сурахад нь тусалж, дараа нь аялалын компанид 5 жил ажилласан туршлагатай. Японд ажиллаад 7 дахь жилдээ өндөр ур чадвартай ажилтны виз авч, 9 дэх жилдээ байнгын оршин суух эрхээ авсан. Зөвхөн Монголд эзэмшсэн боловсрол, япон хэлний мэдлэг, Монгол болон Японд ажилласан туршлага, орлого, нас зэрэг нөхцөл байдлаараа өндөр ур чадвартай ажилтны виз болон байнгын оршин суугчийн визээ авсан. Мөн олон хүнд визээ авах туршлагаа хуваалцаж, чиглүүлж ирсэн.

Зандармаа Д. (Zaka), Future Japan-ийн үүсгэн байгуулагч

Зандармаа Д. (Zaka)

Үүсгэн байгуулагч

Монголд Соёл Эрдэм дээд сургуулийн япон хэлний ангийг төгсөж, дараа нь Япон улсын Токио хот дахь Тоёо их сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Төгсөөд Токио дахь япон хэлний сургуульд ажиллаж, олон монгол оюутныг Японд сурахад нь чиглүүлж тусалсан. Японд ажилласан 4 дэх жилдээ өндөр ур чадвартай ажилтны виз, 8 дахь жилдээ байнгын оршин суугчийн визээ авсан. Японд ажилласан жил бага ч Японд төгссөн сургууль, япон хэлний мэдлэг, нас, орлого зэргээрээ өндөр ур чадвартай ажилтны болон байнгын оршин суугчийн визээ амжилттай авсан. Мөн олон хүнд туршлагаасаа хуваалцаж, чиглүүлж ирсэн.

Our Services

Бусад үйлчилгээ

Үйлчилгээ бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал, захиалгыг Facebook хуудсаараа дамжуулан хүн бүртэй тулж ажиллан өгдөг.

01

Travel Visa Support

Аяллын визний үйлчилгээ

Дэлхийн хаана ч амьдарч буй монголчуудад аяллын визний материал бүрдүүлэлтийг шуурхай, найдвартай хийж өгнө. Хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан ганцаарчлан ажиллана.

ЯпонАНУКанадАвстралиСолонгосШенгенАнглиБусад визтэй улсууд
UBNRT
TOURIST VISAAPPROVED
02

For Residents of Japan

Японд амьдрах визний үйлчилгээ

Японд суурин амьдарч буй хүмүүст оршин суух эрхтэй холбоотой дараах үйлчилгээг эх хэлээр нь үзүүлнэ.

Гэр бүлийн визӨндөр ур чадвартай ажилтны визБайнгын оршин суух эрхВиз сунгалт
在留資格STATUS
ГЭР БҮЛ日本人の配偶者等
ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ高度専門職
БАЙНГЫН ОРШИН СУУГЧ永住者
03

Study in Japan

Японд хэлний бэлтгэлд суралцах зуучлал

Японд хэлний бэлтгэлд суралцахыг хүссэн хүмүүсийг зуучилна. Бид япон хэлний сургуульд олон жил ажилласан туршлагадаа тулгуурлан сургууль сонголт, бүртгэл, визний бэлтгэлийг эхнээс нь зааж зөвлөнө.

Сургууль сонголтБүртгэлВизний бэлтгэл
Токио хотын дүр төрх — Японд суралцах STUDY IN JAPAN
04

Study in the USA

Америкад хэлний бэлтгэлд суралцах зуучлал

Америкад хэлний бэлтгэлд суралцахыг хүссэн хүмүүсийг зуучилна. Бид өөрсдөө Америкт амьдардаг учраас сургууль, орчин нөхцөлийг нь газар дээрээс нь бодитоор мэдэж, найдвартай зөвлөж чадна.

Сургууль сонголтБүртгэлВизний бэлтгэл
STUDY IN THE USA

Follow Us

Японы амьдрал, визний мэдээллийг сошиал сувгуудаас

Testimonials

Үйлчлүүлэгчдийн үг

Хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг танай хамт олонд баярлалаа. Үргэлж найдвартай үйлчилгээ үзүүлдэг тул хаашаа ч аялсан эргэлзэх зүйлгүй визаны асуудлаа танай хамт олонд даатгадаг шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

— G.J, аяллын виз

Маш их баярлалаа. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, асуусан асуулт бүрт минь тодорхой хариулж өгсөн шүү. Баярлалаа та бүхэндээ, цаашдын ажилд нь амжилт хүсье.

— Ch.Z, визний үйлчилгээ

Маш их баярлалаа. Ямар ч ойлголтгүй байсан хүнд харилцаа хандлага, хийж байгаа сэтгэл гээд мундаг сэтгэгдэл төрүүлж, виз маань ч амжилттай гарлаа. Том хүүд маань аялах боломж гаргаж, ирээдүйд нь гэрэл нэмсэн та бүхэнд ажилд нь гэрэл гэгээ шиг цацарч байхыг хүсье, маш их баярлалаа.

— G.S, аяллын виз

Эгчтэйгээ хамт Австрали, Япон, Америк гэсэн 3 улсын визээ Future Japan — Япон хөтөч төвөөр бүх бичиг баримтаа бүрдүүлүүлээд эгч бид 2 амжилттай авлаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Удахгүй Солонгос улсын визэнд орно. Маш их баярлалаа.

— M.M, Австрали · Япон · Америкийн виз

Энэ компаниар үйлчлүүлээд визээ авсандаа маш их баяртай байна. Нээх хөөрхөн охин яриад зөвлөөд Австралийн виз мэдүүлсэн юм. Өнөөдөр визээ авчихаад үр хүүхдүүд минь баяртай ээжийгээ хүлээж байгаа. Удахгүй Америкийн виз мэдүүлнэ. Мундаг охинд маш их баярлалаа. Бусад компаниас хямд, хурдан шуурхай байсан шүү.

— N.B, Австралийн виз

Аялалын визээ авлаа, маш их баярлалаа. Олон юм хум дахин дахин асуухад ямар ч төвөгшөөлгүй бүх талаар хариулж өгч, чин сэтгэлээсээ зөвлөж ажилладаг. Их таатай, сайхан, итгэлтэй хамт олон байна. YouTube сувгийг нь бас бүгдийг нь сайхан сонссон — бүх асуудлаар тасралтгүй бичлэг оруулсан байсан. Мундаг юмаа, баярлалаа.

— T.M, аяллын виз

FAQ

Асуулт хариулт

Үйлчилгээ авахын тулд хэрхэн холбогдох вэ?

Бүх үйлчилгээний мэдээлэл, үнийн санал, захиалгыг Facebook хуудсаараа дамжуулан өгдөг. Дээрх аль ч "Facebook-ээр холбогдох" товчоор орж, чатаар нөхцөл байдлаа бичээд илгээхэд бид хариулна.

Би Монголд (эсвэл өөр улсад) байгаа — үйлчилгээ авч болох уу?

Болно. Бид 2021 оноос хойш бүх үйлчилгээгээ онлайнаар үзүүлж байгаа тул та дэлхийн хаанаас ч бидэнтэй холбогдож, визний бүрдүүлэлтээ хийлгэх боломжтой.

Байнгын оршин суух эрхийн гарын авлага ба визний үйлчилгээ хоёр юугаараа ялгаатай вэ?

Гарын авлага нь өөрөө мэдүүлэхийг хүссэн хүмүүст зориулсан дижитал багц — та худалдаж аваад өөрийн хурдаар ашиглана. Харин визний үйлчилгээ нь бид таны бичиг баримтын бүрдүүлэлтэд шууд тусалдаг ганцаарчилсан ажил юм. Аль нь танд тохирохоо мэдэхгүй бол Facebook-ээр асуугаарай.

Хариу хэр хурдан авах вэ?

Facebook чатаар ирсэн асуултад бид ажлын өдрүүдэд аль болох шуурхай хариулдаг. Япон, Америкийн цагийн бүсэд ажилладаг тул таны байгаа цагийн бүсээс хамаарч хариу бага зэрэг хоцорч болохыг анхаарна уу.